Хүрэн манжингийн үндэс ишинд 80 хувь хүртэл ус, 1,7 хувь уураг нүүрс ус агуулдаг. Олон төрлийн витамин ба макро микро элементээр баялаг ургамал юм. Түүний агууламжинд натри 86 мг, кальци 37мг, магни 42мг, хүхэр 7 мг, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон C,B1,B2,P,PP зэрэг амин дэм агуулагддаг.